Д.Дорлигжав: Би Х.Тэмүүжинтэй муудалцаагүй

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав 2014 оны 02-р сарын 28-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын дараа Улсын Ерөнхий Прокуророос хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан асуудалтай холбогдуулан тодруулга авлаа.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин та хоёрыг Төрийн ордонд тааралдаад муудалцсан талаар хэвлэлээр яригдаж байна. Энэ үнэн үү?
Энэ бол ор үндэсгүй худал зүйл. Бид 2 цагаан сарын өмнө 1 удаа уулзсан. Түүнээс хойш уулзаагүй таараа ч үгүй.Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр худал шуугиан гарч байгаа учир бид хоёр өнөөдөр утсаар ярьж сая уулзлаа.
Таны хувьд ямар нэг байдлаар зарим хуулиудад шүүмжлэлтэй хандсан талаар телевиз сонингуудад гарсан асуудал байгаа шүү дээ.
Тэр яахав дээ. Төр улсын ажлыг залгуулж байхад санал бодол зөрөх явдал алийг тэр гэхэв. Байдаг л зүйл.
Уулзалтын үеэр юу яригдсныг сонирхож болох уу?
Бидний хооронд хов хутгаж сенсаац дэгдээж байгаа асуудалд хариу өгөх зүйтэй гэж үзсэн. Мөн эрх зүйн шинэчлэлийн хуулиудын талаар санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудыг ойрын үед мэргэжилтнүүдийг оролцуулан ярилцлагазөвлөгөөн хийж, байр сууриа нэгтгэх засаж залруулах зүйлээ тодорхой болгоё гэж ярьлаа.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ