Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт баталлаа

Өнөөдрийн хуралдаанаар баталсан "Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт"-ийн хэрэгжилтийг хангаж, жил бүрийн эцэст тооцон тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Сайд нарын зүгээс үзүүлэлтийн тоог цөөлөх санал гаргаад байсан юм. Энэ дагуу эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтээс шаардлагагүй гэж үзсэн 83 үзүүлэлтийг хасч, 14 болголоо. Үзүүлэлтүүдийг хангаж ажиллахад шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах зэрэг зохицуулалт хийхийг сайд нарт даалгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ