Путин Крым рүү цэрэг илгээхийг хүсэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Укрианы автономит бүгд найрамдах улс болох Крым рүү цэргээ илгээх зөвшөөрөл авахаар улсынхаа парламентын дээд танхим болох думд хандаад байна хэмээн мэдээллийн агентлагууд шуурхай уламжилж байна.
Крымийн хойгт нөхцөл байдал хурцдаж байгаа бөгөөд хүн амын дийлэнх болох оросуудын эрх ашиг, аюулгүй байдлын төлөө энэ алхмыг хийх болсноо ерөнхийлөгч Путин тайлбарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ