ҮЦХ-д бүх нийтийн өдөрлөг болж байна

Спортын бэлтгэлийн төв, Биеийн тамир, спортын алба хамтран өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн талбайд "Биеийн тамир, спорт-2014" бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
"Биеийн тамир, спорт-2014" бүх нийтийн өдөрлөгийн хүрээнд олс таталт, мөсний шагайн харваа, мөсөн гулгуур (буухиа, саадтай уралдаан, чөлөөт үзүүлбэр)-ын тэмцээнүүд болох тул нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг Зохион байгуулагч Спортын бэлтгэлийн төв, Биеийн тамир, спортын албаныхан урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ