Хакухо М.Даваажаргалын хайраа илчилсэн түүх

Арлын Япон орныг аатай, иртэй барилдаанаараа байлдан дагуулж, эцгийн нэрийг эр бие алдрын хамт дуурсгаж яваа Хакухо М.Даваажаргалыг танихгүй, мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх.
Харийн бүсгүйг ханиараа сонгон өнөр гэр бүл болж өдгөө сайхан амьдарч яваа билээ. Түүнийг Ж.Мөнхбат аваргын отгон хүү гэдгээр нь ч монгол түмэн андахгүй.
Харин элгэн садан монголчууд нь түүнийг япон эхнэртэй болсонд нь тийм ч таатай хандаагүй юм.
Тэгвэл хайртай хань нь М.Даваажаргалыг арлын оронд гэрээсээ хол, гэдэс өлсгөлөн, бэлтгэл сургуулилт ихтэй хүнд үед нь үргэлж дэргэд нь байж, жаргал зовлонг нь хуваалцаж байсан хэмээн ярьдаг.
Хакухо М.Даваажаргал түүнд хайраа илчлэхдээ их л бүдүүн баараг хүн байсан тул Солонгосын олон ангит “Өвлийн хайрын дуу” киноны нэг ч ангийг алгасалгүй үзсэний эцэст анхны хайрдаа ариун нандин сэтгэлийн үгээ хэлж, хайраа илэрхийлж байсан гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ