Мисс Ё.Нямжав улстөрөөр оролдож эхэлжээ

Тэр болгон нэр нь дуулдаад байдаггүй мисс Ё.Нямжав анх 2001 онд миссийн тэмцээний ялагч болж улмаар “Монголын сайхан бүсгүй”-н титмийг хүртсэн.

МөнБНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байрт орсон түүх ч бий. Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэл хийж, гэнэт гарч ирсэн мисс харин одоо улстөрөөр оролдоод тун ч завгүй явна.

Тэрээр өнгөрсөн баасан гарагт болсон МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын VI-р Бага хурлаар Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогдсон юм. Түүнийг харсан хүмүүс "энэ чинь өнөө мисс Нямжав биш үү" хэмээн жиг жуг хийлдэж байна билээ. Ямартаа ч тэрээр миссийн титмээ тайлан улстөр гэх хатуухан самараар оролдох болсон бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ