Ухаалаг эмэгтэй ганцаардсан ч муу эрийг сонгодоггүй

“Эмэгтэй хүнд хүүхэд, нөхөр хоёр өдөр бүр олддог юм” гэж хэлж байж билээ. Жаахан байхдаа энэ үгний утга учрыг ойлгодоггүй байж. Одоо бодох нь ээ эмэгтэй хүн хүсвэл хэнийг ч өвөртөө оруулж чадна, бас хэнээс ч хүүхэд тээх боломжтой учраас дээрх хатуу үг бүсгүй хүнд сэрэмжлүүлэг болох учиртай байж.Эмэгтэй хүний амьдралд ганцаар амьдрах цаг хугацаа бишгүй бий. Ерөнхий боловсролын сургуулиас оюутны ширээнд шилжихэд, түүнээсээ дараа нь ажлын гараагаа эхлээд ч эрчүүдтэй нэг их дотносохгүй байх ч тохиолдол цөөнгүй. Энэ хооронд ихэнх эмэгтэйчүүдэд дааж давшгүй их ганцаардлыг туулж байгаа мэт санагдах нь олон. “Би ямар азгүй юм бэ”, “Намайг хүмүүс тоохгүй байна” гээд л. Гэтэл намайг бага байхад ээж минь “Эмэгтэй хүнд хүүхэд, нөхөр хоёр өдөр бүр олддог юм” гэж хэлж байж билээ. Жаахан байхдаа энэ үгний утга учрыг ойлгодоггүй байж. Одоо бодох нь ээ эмэгтэй хүн хүсвэл хэнийг ч өвөртөө оруулж чадна, бас хэнээс ч хүүхэд тээх боломжтой учраас дээрх хатуу үг бүсгүй хүнд сэрэмжлүүлэг болох учиртай байж. Тэгвэл энэ үгийг ухаалаг эмэгтэй хүн бүр амьдралынхаа мөрдлөгө болгох учиртай санагдана. Танаас энэ ертөнц эхэлдэг учраас, таны ганц удаагийн болчимгүй үйлдлээс нэгэн амь хорвоод хэнд ч гэм хийгээгүй хэр нь эхийн хэвлийдээ унтрах эмгэнэл хүлээж байдаг учраас эмэгтэй хүн гэдэг эхлэл, бас төгсгөл. Иймдээ ч ухаалаг эмэгтэй хүн энэ учрыг ганцаардах бүрийдээ мэдэрч, ганцаардлыг хар бараан гэхээсээ ухаалаг алхам хийх орон зайг олж хардаг биз. Энэ учрыг мэддэг эмэгтэй хүн хэчнээн ганцаардсан ч хэн таарсныхаа өвөрт ордоггүй. Тэр хэчнээн гунигласан ч бусдын болоод өөрийн хувь заяаг мухардалд хүргэж, эмгэнэлд дагуулах үйлдэл хийдэггүй. Харин тэр ганцаардлыг амжилтын оргил өөд тэмүүлэх бурхны зассан зам хэмээн хүлээн авдаг. Түүнд хэн ч саад болохгүй учраас тэр чадлаараа амжилтын оргилд тэмүүлж, тэнгэрээс од шүүрдэг. Энэ нь түүний ирээдүйн үр хүүхэд, “Ээж ээ” гэж дуудах бяцхан иргэдийн амьдралд оруулж буй хэмжээлшгүй их хөрөнгө оруулалт юм. Үүгээрээ тэр ирээдүйн хань ижлийнхээ түшиг тулгуур, уян зөөлний хайлан байх, янаг халуун бас үнэнч сэтгэлээрээ төөнөх тэр хүчийг өөртөө хуримтлуулж байдаг биз ээ. Тэгэхээр ухаалаг эмэгтэйн хувьд ганцаардал зовлон биш. Харин муу эрийг сонгох нь тамын хаалга нээхтэй адил. Монголхатагтай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ