ОХУ-ын 15 мянган цэрэг Крымд нэвтрээд байна

НҮБ-д Украин улсыг төлөөлөгч Егор Пывоваров мэдээлэл хийжээ. Тэрээр Крымээс авсан эх сурвалжаар бол ОХУ-ын 15 мянга орчим цэргүүд тус бүс нутагт нэвтрээд байгаа тухай өгүүлжээ.

Өчигдөр ОХУ-ын Дум ерөнхийлөгч В.Путины санаачлагыг дэмжсэнээр тус улс Крым рүү орос иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор цэргүүдээ илгээхээр болсон.

Улмаар Украины дотоод хэргийн сайдын мэдээлснээр 6500 орчим орос цэргүүд, 30 гаруй танк хуягтууд Крымд буусан тухай мэдээлээд байсан.

Тэгвэл энэ тоо 15000 болж өслөө. Украины арми байлдааны бэлэн байдалд шилжээд байгаа ба атомын цахилгаан станц зэрэг стратегийн чухал байгууламжуудынхаа хамгаалалтыг нэмэгдүүлээд байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ