Хятадад аймшигт халдлага гарч 29 хүн амиа алджээ

Хятадын Юнань мужийн Кунмин хэмээх хотын төмөр замын буудалд аймшигт аллага гарч тус улсын ард иргэдийг цочроогоод байна. Хутга, хүйтэн мэсээр зэвсэглэсэн 10 орчим багтай этгээдүүд төмөр замын буудалд нэвтэрч таарсан бүхэн рүү гээ халдсан байна. Энэхүү халдлагын улмаас 29 иргэн амиа алдаж 130 гаруй шархдагсад эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Хотод онц байдал тогтоож хөл хорьсон бөгөөд халдлага үйлдэгчдийг Шинжаан Уйгарын хэт даврагч лалын бүлэглэлийнхэн хэмээн сэжиглэж байгаа аж. Цагдаа нар нэг эмэгтэйг баривчилсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн ба одоогоор албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ