Сексээс өөр салбарт амжилттай яваа порно одууд
1. Саша Грэй буюу Марина Энн Хэнцис
Порнографийн хөгжилд 3 жил хувь нэмрээ оруулж явсан тэрээр 1988 онд төржээ. 2009 онд нээлтээ хийсэн алдарт Стивен Спилбергийн найруулсан “The Girlfriend Experience” кинонд тоглосноор “порно”-гоос илүүтэй алдрын оргил өөд тэмүүлэх нэрээ цуурайтуулж эхэлжээ. Саша хэд хэдэн сурталчилгаа, дууны клип, телевизийн нэвтрүүлэг, сэтгүүлийн нүүрэнд зургаа даруулахаас эхлээд дуу хөгжим, загвар, кино ертөнцөд хөл тавьж чамгүй авъяастай гэдгээрээ шагшигдаад байгаа нэгэн гэнэ.
2. Кэти Морган буюу Сара Кэрадайн
Гайхалтай дуу хоолой уян налархай биеэрээ алдартай порно од, загвар өмсөгч, радио ток шоун хөтлөгч байсан Кэти 1980 онд Америкт төрсөн нэгэн юм. Тэрээр насанд хүрэгчдэд зориулсан “стандарт” бүхий киноноос хальж баримтат кино, уран сайхны кинонд тоглож “чинхүү” утгаараа гялалзсан од ажээ.
3. Мэри Кэри буюу Мэри Эллин Күүк
2003 онд Калифорний хотын захирагчийн сонгуульд нэр дэвшсэн 135 хүнээс №10 бичигдэж чадсан Мэри нэг хэсэгтээ л сонгогч олныг чамгүй гайхашруулж чадсан Америкийн порно од юм.
4. Женна Жэймсон буюу Женна Мэри Масоли
1990-ээд оны порно оддын тэргүүн эгнээнд бичигдэж байсан түүний автобиограф “Нью Йорк Таймс”-ын “бэстселлэрс”-ийн жагсаалтыг 6 долоо хоног тэргүүлж байсан амжилттай юм. Папарациудын анхааралд байнга өртдөг Женна “Family Guy” хүүхэлдэйн кинонд өөрийнхөө дүрд хоолой оруулаад зогсохгүй GTA гэйм охидын нэг ажээ. Тэрээр өдгөө 38 настай юм байна.
5. Трэйси Лордс буюу Нора Луиз Күзма
16 насандаа анхны порно кинондоо тоглож байсан тэрээр өөртэйгөө ижил бусад оддоос эрс ялгаатай нь тэр бүр нүцгэлээд байдаггүйд оршдог гэнэ. Хэд хэдэн видео тоглоомонд дуу оруулснаас гадна автобиограф нь бэст селлэр болоод амжсан Трэйси кино найруулагч, зохиолч, дуучин жүжигчин юм.
6. Рон Жереми буюу Рональд Жереми Хайяат
Бүх цаг үеийн шилдэг 50 порно оддын №1 эр Рон 1953 онд төржээ. Шөнийн клуб ажиллуулдаг тэрээр дуу хөгжим, зар сурталчилгаа, видео тоглоом, уран сайхны кино, клип, телевизийн шоу гээд цөөнгүй салбаруудад гаргасан амжилтаараа гайхагддаг нэгэн гэнэ.
7. Нина Хартли буюу Мэри Луиз Хартман
Насанд хүрэгчдийн порно киноны домог гэгддэг энэ эмэгтэй өдгөө 53 настай ч порнографийн “мода”-наас гараагүй байгаа гэнэ. Тэрээр порно киноны найруулагч, сексийн багш, зохиолч юм. Порно киноноос гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглож, мөн ном хэвлүүлжээ.
8. Жэсс Жэйн буюу Синди Тэйлор
Холливуудын кино ертөнцөд хөл тавихын төлөө порногоо орхихгүй гэж ярьдаг ч аль хэдийнэ цөөнгүй салбарт байр сууриа олж тэр хирээрээ шүтэн бишрэгчдийнх нь тоо ч эрс өссөн порно од юм. Энэ жил 32 настай Жэйн “Diosa” хэмээн нэрлэсэн тэкила брэндээ гаргаад зогсохгүй хэд хэдэн кинонд тогложээ.
9. Жинжэ Линн буюу Жинжэ Линн Аллен
Зуугийн талыг насалж яваа энэ эмэгтэйн 1980-аад оны алдарт порно од гэнэ. Телевизийн хэд хэдэн шоунд оролцож, уран сайхны 20 гаруй кинон тоглосон, видео тоглоом, клипэнд тоглосон зэрэгчамлахааргүй амжилт түүнийх. Порнографиас одоо ч хариагүй гялалзсан Жинжэ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ