Хятад хархны махыг “хонины мах” хэмээн зарж байжээ

Харх, үнэгний махыг хонины мах хэмээн олон жил худалдаж байсан гэмт бүлэглэлийн үйл  ажиллагааг Хятадад мөрдөн шалгаж буйг Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба анхааралтай ажиглаж байна. Тус байгууллагын тэргүүн Геннадий Онищенко  махны нухаш идэхээс татгалзахыгБНХАУ-д байгаа оросын иргэд, түүнчлэн нисэх онгоцонд хоол авахгүй байхыг Оросын нисэхийн компаниудад  уриалжээ.

Хонины мах хэмээн хархны мах худалдаж байж болох тухай сэрэмжлүүлгийг Хабаровск, Приморийн хязгаар, түүнчлэн Амар мужид явуулсныг “Вести FM” радио мэдээлсэн байна.Харх болон бусад жижиг мэрэгчийн мах худалдаж байсан бүлгийнхнийг  хятадын цагдаа нар тавдугаар сарын 3-ны баасан гаригт үйлдэл дээр нь илрүүлэн,тусгай ажиллагааны үеэр 900 гаруй хүнийг саатуулж, 10 мянга гаруй тонн мах хураажээ.

С.Инда

                

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ