З.Баянсэлэнгэ нарын гар хөл бологсдыг шүүнэ
2012 оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан Н.Бугасүрэн нарын зургаан хүнийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 13.30 цагаас шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130.2-т зааснаар буруутган шүүж буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлслөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурван сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Тиймээс тэдний гар хөл болсон хүмүүсийг өнөөдөр шүүх юм байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч “Энэ хүмүүс шүүгдэх ёсгүй. Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэдгээ илэрхийлээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ