“Мобиком” бүсээ чангалж, “Макс Тауэр”-ын үйл ажиллагаа зогсов

Монголчуудын олонхи нь “Мобиком”-ын хэрэглэгч байдаг. Тэгвэл тус корпорацийн удирдлагууд сүүлийн үед бүсээ чангалах бодлого барьж эхэлжээ. Ашиг, орлого багассан нэрийдлээр тэд “Улуснет”, “Ньюком”, “Мобиком”, “Мобинет” зэрэг таван компанийнхаа данхайсан захиргааны зардлыг бууруулж, нэгдсэн бүтэцтэй, цомхон аппараттай болохоор зэхэж байгаа гэнэ. Өнөөдрийн дотор ажлаасаа халагдах хүсэлтэй хүмүүс байвал сайн дураараа хүсэлтээ өгч, ажилласан жилээс нь шалтгаалан 3-6 сарын цалингийн нөхөн олговор олгоно гэжээ.

Тэр ч бүү хэл, байгууллагын нэр дээрх 9911-тэй дугаараа хүртэл аваад гарч болно гэж “эелдэг” зан гаргажээ. Үнэхээр захиргааны зардал нь дийлдэхээ больсон явдал нь Японы хөрөнгө оруулагчдын дургүйг илтэд хүргэсэн бололтой. Нөгөөтэйгүүр, япончууд Монголд хөрөнгө оруулахыг хүсэхгүй байгаа нь Монголын томоохон татвар төлөгч тус компанийн хувьд одоо болтол өөрийн гэсэн орон байргүй байгаагаас тодхон харагдана.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ