Есөн дүүргийн 7000 гаруй малыг вакцинжууллаа

ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн зургаан сумДорноговь аймгийн таван сум, Хэнтий аймгийн нэг суманднийт гурван 165үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхвакцин хийжээ. Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт17, Дорноговь аймагт 7,нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна.
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгт холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа297,767 толгой малыг вакцинжуулна. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын 3 сарын 2-ны 20:00 цагийн мэдээгээр нийслэлийн 9 дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулжээ. Вакцинжуулах ажил үргэлжилж байна.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ