Бхуттогийн хэргийг мөрдөж байсан прокурорыг буудан алжээ


Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн амь насыг бүрэлгэсэн хэргийг мөрдөж байсан прокурорыг тус орны нийслэл Исламабад хотод буудан алжээ. Гадаадын олон нийтийн мээдээлийн хэрэгслүүд ингэж мэдээлж байна.Хэвлэлийнхний дурдсанаар мотоцикльтой гэмт этгээдүүд прокурорыг гэрийнх нь үүдэнд бууджээ. Энэ үеэр бас хоёр хүн амь үрэгдсэн байна.
Беназир Бхутто 2007 онд сонгуулийн өмнөх цуглааны үеэр амиа золиослогч этгээдийн халдлагад өртөн амь үрэгдсэн юм. Бхуттогийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт найман хүн, түүний дотор Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушарраф сэжиглэгдэж байгаа ажээ. Одоо гэрийн хорионд байгаа Мушарраф эх орондоо буцаж ирснийх нь дараа Бхуттогийн аюулгүй байдлыг хангаагүй гэж прокурорууд үздэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ