Их хэмжээний сум хилээр оруулах гэж байгаад баригджээ

Монгол Улсын хилээр маш их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад баригджээ. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар өнгөрсөн сарын 28-ны өдөр АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж худал мэдүүлж, гаалийн хяналтаас нуун далдалсан ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлсэн.
Дээрх сум нь нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг "BLAZER" үйлдвэрийн 22 маркын галт зэвсэгийн сум байсан бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон.
Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа хийн хуулийн байгууллагад шилжүүлсэн" гэв.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ