Малчин Мэргэний дурсгалыг хүндэтгэнэ

Нутаг бэлчээрээ хамгаалан яваад баатарлагаар амь эрсэдсэн малчин Мэргэний дурсгалыг хүндэтгэх цуглаан болно. Цуглаан тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд 11-13 цаг хүртэл болно.

Хэргийг сануулбал, Байгалийн баялгийг нь ухан, газрыг нь сэндийлж, нүүрс зөөж буй ачааны машинууд малын бэлчээрийг сүйтгэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэн, эрх баригчдадаа хандаж байжээ. Тэд хятад уурхайчдын замыг хааж, суулт хийсэн байна.

Өвөр Монголын Үзэмчин хошууны малчин Мэргэн гэх залууг энэ үеэр хятад жолооч дайрч, амь насыг нь хөнөөсөн билээ.

Б.Золбоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ