Р.Энхтайван: Манай хөршүүд амласан үгэндээ хүрээгүйгээр барахгүй дарамтлах гэж оролдлоо


Мөнх-Эвсэг” компанийн захирал Р.Энхтайвантай ярилцлаа.
-Сүүлийн хэд хоногт танай компанийн талаар янз бүрийн мэдээллүүд гарч байна. Энэ мэдээллүүд хэр бодитой вэ?
- Манай компани бол олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудал барьж, үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан, гадаадын 100 хувийн хөрөнгө орууллттай компани юм. Бид аялал жуулчлалын салбарт хориод жил идэвхтэй ажиллаж ирлээ. Гадаадын олон компанитай түншийн харилцаатай. Саяхан болтол гадаадын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхэд таатай орон гээд гялалзаж явлаа. Бид ч Монголд хөрөнгө оруулахад ашигтай гэжгадаадын хамтрагч нартаа ойлгуулж чадсан байлаа. Ингээд “ Radisson Blue” зочид буудал барихаар хөрөнгө оруулалт хийсэн юм. Бизнес эрхэлдэг бидэнд дотоодынхоо арилжааны банкуудаас зээлдэх мөнгө хязгаарлагдмал байлаа шүү дээ. Тэгээд ч хүү өндөртэй. Иймд гадаадаас боломжийн хямд эх үүсвэр хайж байдаг юм. Одоо харин хэн хүнгүй л гадаадын хөрөнгө оруулалт маш хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлж байх шиг байна. Манай компани уг барилгыг барихдаа олон нийтийн үйлчилгээний зориулалттай өрөөнүүддээ нарны гэрэл бүрэн тусч байхаар байршлаа сонгож, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Гэрлэх ёслолын ордны хойд талд бүх зөвшөөрлөө хуулийн дагуу авч ажилласан. Манай барилгын урд талын газрыг эзэмшигч Ж.Шуумаржав гэдэг хүнтэй бид уулзаж, уг газар дээрээ дөрвөөс дээш давхартай барилга барихгүй байх тал дээр тохиролцсон. Мөн Ж.Шуумаржав энэ тухай тэндэхийн газрын нөгөө хэсгийг эзэмшигч “Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргалд мэдэгдэхээр болсон юм. Энэ талаар бид албан ёсны уулзалт хийж, протокол хөтөлж гарын үсгээ зуралцсан. Гэвч тэд хэлсэндээ хүрсэнгүй. Барилга хот байгуулалтын норм, хууль, журмаа зөрчиж эхэлсэн. Маргааны эх үүсвэр гэвэл үндсэндээ ийм юм. Ж.Шуумаржавын барилгад хөрөнгө оруулж, хамтран эзэмших “НАБ” компанийн захирал Б.Амарсанаа дээрх тохиролцооныхоо талаар одоо мартаагүй л байгаа байх. Ингээд бид сайн хөршийн ёсоор зэрэгцэн ажиллаж байтал 2013 оны тавдугаар сараас эхлэн Ж.Шуумаржав, “Мон-Аз”-ын Т.Батжаргал нар хуучин барилгаа нурааж, тэндээ хэдэн давхар барилга барих нь ойлгомжгүй, ямар нэг тайлбар өгөхгүй, холбогдох бичиг баримтаа үзүүлэхээс ч зайлсхийж, зугтаах болсон.
-Тэд хэдэн давхар барилга барих ньодоо тодорхой болсон уу?
-Анх 2012 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраасбаталснаар бол “Мон-Аз”, иргэн Ж.Шуумаржав нар доороо зоорьтой гурван давхар, үйлчилгээний зориулалттай барилга гэж байсан юм билээ. Гэтэл засаг солигдсоны дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сарн 16-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын суурийн хэмжээ нь томорч, есөн давхар барилга болж хувирсан байв. Ж.Шуумаржавын барилгын суурь нь нийтийн эзэмшлийн талбай руу 1.1 метр нэвтэрч орсон, гал унтраах машины орц, гарцыг хаасан байлаа. Иймээс хөршийн ёсоор анх тохиролцсоныхоо дагуу Ж.Шуумаржав, Т.Батжаргал нартай уулзаж, манай компанийн эрх ашгийг хөндөж нар тусах барилгын нормыг зөрчсөн барилга барих гэж байгаа бол хуулийн байгууллагад хандан эрх ашгаа хамгаална гэдгээ хэлсэн юм. Шүүхэд гомдол гаргалаа. Хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 14-нд Дээд шүүхийн 07 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор“Мон-Аз” компани нь галын норм дүрэм зөрчсөнийг тогтоож, анхан шатны шүүх рүү хянан шийдвэрлүүлэхээр буцаасан.
-Хөршүүдэд чинь хууль үйлчилдэггүйхэрэг үү?
-Ж.Шуумаржав, Б.Амарсанаа, Т.Батжаргал, “Эн Ар Си” ХХК нар манай компанийн 15 давхар барилгын эгц урд талд 9 давхар нарны гэрэл хааж , барилгын норм зөрчин барилга барин бидний эрх ашгийг хохироох болсноо сайтар мэдэж байгаа л даа. Бидний зүгээс маш олон удаа анхааруулсан. Гэвч үл тоомсорлож байна. Хууль бидэнд үйлчлэхгүй гэж барилгын ажлаа эхлүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын “Барилгаа зогсоо” гэсэн шаардлага, шийдвэрийг ч тоож үзэлгүй барилгаа барьсаар одоо хоёр давхарт нь хүргээд явж байна. Энэ бол нарны төлөө хийж буй ердөө хоёр компанийн маргаан. Гэхдээ энд нийтийн эрх ашиг хөндөгдөнө. Эцсийн дүнд шүүхээр л буруу зөвөө шийдүүлэх ёстой биз дээ. Харамсалтай нь сүүлийн үед миний болон “Мөнх-Эвсэг” компанийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан элдэв ор үндэсгүй хов жив тарааж, гүтгэн хэвлэл мэдээллээр дарамталж өөрсддөө ашигтай шийдвэр гаргуулах гэж улайрч байна.
-ГОК ын дарга асан Х.Наранхүүтэй таныг холбоотой гээд бичээд байгаа?
-ГОК-ын дарга асан Х.Наранхүүтэй холбож, Эрдэнэтийн мөнгийг завшсан гэх ямар ч үндэслэлгүй мэдээллийг зориудаар тарааж байна. Бид хоёр нэг айлын хүргэн гэдэг нь үнэн. Гэхдээ миний хувьд Эрдэнэт үйлдвэртэй нэг ширхэг хадаасны ч гэрээ хийгээгүй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар би шалгуулахад бэлэн. Зарим мэдээллийн хэрэгслээр гарсан тиймэрхүү зүйлийг олж хараад би их гайхсан. Миний талаар болон манай компанитай холбоотой ямарч нотлох баримтгүй зүйл бичсэн байлаа. Цаашид шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болно.
-“Radisson Blue” одоо үйл ажиллагаагаа зогсоод байгаа юу?
-Гадаадын хөрөнгө оруулагч нар энэ зочид буудлын төсөлд хөрөнгө оруулалт хийж бүх юм амжилттай явж байлаа гэж би дээр хэллээ. Бид бас гадаадын банкнаас нэмэлт зээл санхүүжилт авахаар ч тохироод байсан юм. Гэтэл манай барилгын гадна талын фасад хийх компанийнхан цаг алдаж,хэдийгээр шаардлагатай мөнгийг нь өгсөн байсан ч төлөвлөсөн хугацааг сунгасан. Өөрөөр хэлбэл зочид буудлаа нээх төлөвлөсөн хугацааг хойшлуулахад хүрсэн. Жил бүр барилгын өртөг зардал өссөн нь нөлөөлсөн. Мөн биднийг барилгаа бариад дуусч байхад гэнэт нэг өдөр урьд нь гурван давхар барилга барих зөвшөөрөлтэй байсан дээр нөхдүүд зочид буудлын маань нарыг хаагаад ирэхээр гадаадынхан маш их гайхсан. Бүр хэлэх үгээ олохгүй шахам болж бухимдацгаасан. Тэд өмнө нь нар хааж барилга барих нь битгий хэл байшингаа будахдаа хүртэл хөршөөсөө зөвшөөрөл авдаг гээд л толгой сэгсрээд байсан. Бизнес хийж байгаа хүмүүс хэлсэн амандаа хүрдэг байхгүй бол цаашдаа тэд өөрсдийнхөө явах замыг улам боож, амжилт орлохгүй шүү дээ. Ер нь энэ хэдэн бизнесменүүд хөдөлмөрлөж, алдаа гаргаж, бүтээн байгуулалт хийж, ажлын байр бий болгож улс орндоо хувь нэмрээ оруулдаг. Манай бизнесийн орчин маш амаргүй байна. Зүгээр сууж байсан нь бараг дээр болох гээд байна.
-Танай барилга бас чанаргүй баригдсан юм уу?
-Хөршүүд маань шүүх дээр очоод унахаараа манай барилгыг чанаргүй, нурж унана энээ тэрээ гэсэн их сүржин мэдээллүүдийг тавиулсан юм шиг байна. Барилга бол хийцийн инженер, хяналтын инженерээс авахуулаад олон хүний хөдөлмөрөөр бүтдэг. Нөр их хөдөлмөр шингэж байж барилга босдог. Бизнесийнхэн бид өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байжзүтгэдэг. Энэ барилга нурж унах юм байна гэсэн мэргэжлийн хяналтын ямар ч дүгнэлт гараагүй. Хэн нэгэн хүн нүдээр хараад л энэ нурах нь гэх бол тэнэг хэрэг.
-Таныг заналхийлэлд өртөх боллоогэсэн мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?
Ж.Шуумаржав, “НАБ”-ын захирал Б.Амарсанаа, “Мон-Аз”-ын Т.Батжаргал хүргэнтэйгээ, түүний хөрөнгө оруулагч “Эн Ар Си” компани шүүх дээр ялагдахаараа хорсож над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. “Эн Ар Си” компанийн ард рецидив гэх ах дүү нар оролцож энэ бүгдийг найруулж байгааг бид сайн мэдэж байгаа. Ер нь компаниуд хоорондын асуудалдаа эрүүгийн гэх хүмүүсийг татан оролцуулж, нөгөө талаа дарамтлах гэсэн оролдлого нийтлэг болоо юу даа. Ийм зэрлэг харилцаа хэнд хэрэгтэй юм. Ямар үр ашигтай юм. Эцсийн дүнд идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог гэдэг. Энэ бол амьдарлын бас нэгэн философи гэж би ойлгож байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ