Зам тээврийн ноцтой осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Мэдээллийн zaluu.com сайтад 2014 оны 1-р сарын 03-ны өдөр “Аймшигт ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүн эрсэджээ” гэсэн мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэншалгаж байна.

Шалгалтын явцад: Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын голын замд 2013 оны 12-р сарын 03 ны өдөр Ш.Энхбаяргэгч нь “Тоёото Приус” маркын 10-15 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Ц.Бямбажавын жолоодож явсан“Тоёота Пробокс” маркийн 25-56 БРА автомашинтай мөргөлдөж жолооч Ш.Энхбаяр нь нас барсан болох нь тогтоогдсон байна.

Энэ асуудалд 2014 оны 01-р сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтаар зохих шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ