Монгол ногооноос хорт бодис илэрчээ


Бид хятадын төмс ногоо хортой хэмээн аль болох үнэ өндөр ч монголын хөрсөнд тариалж ургуулсан төмс хүнсний ногоо хэрэглэхийг хичээдэг. Гэтэл өнөөх монгол ногооноос хорт бодис илэрсэн тухай мэдээллийг баримтаар дэлгэлээ. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийнхан Монгол ногооноос хорт бодис илэрсэн тухай мэдэгдлээ. Дээрх хоёр байгууллага хамтран хүнсний ногооны 275 дээжид хийсэн судалгаагаар 40 орчим хувьд нь дээрх хорт бодис илэрчээ. Сэлэнгэ аймгаас ирсэн дээжийн 55 хувь, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн дээжийн 33 хувьд нь бордооны орц, норм хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж хэвийн хэмжээнээс илүү их байсаннь тогтоогджээ. Пестицид гэх бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөхийн дээр бэлгийн эсийг хордуулж, ургийн гаж хөгжилд нөлөөлдөг гэдгийг ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнчимэг хэлсэн юм.
Д.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ