Хар тамхины бүлэглэл илрүүлж, таван хүнийг сэжигтнээр татжээ

Өнгөрсөн ням гаригт Эрүүгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрынхан хамтран хар тамхины томоохон сүлжээ илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Г, С, Э, О, Н нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох “ICE” буюу “Мөс”-ийг бусдаас хууль бусаар худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Тээврийн товчооны орчим машиндаа хэрэглэж байхад нь баривчилжээ. Мөн эд мөрийн баримтыг хураан авсан байна. Мөн иргэн Х нь Баянгол дүүргийн 17-р хороо, “Од” кино театрын орчим “Мөс”-ийг бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн саатуулжээ. Энэ талаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Хар тамхины бүлэглэл илрүүлсэн. Хэрэгт таван хүнийг сэжигтнээр татан байцааж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Сэжигтнээр татсан иргэдэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ