Хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн этгээдэд ял оноолоо

Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багт оршин суух П.М гэгч нь өнгөрсөн оны наймдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээ бүхий “Тетрагидроканнабинолын” төрлийн ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалан биедээ авч явсан хэрэг гарсан.
Тэгвэл уг хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 192-Р зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авч, хадгалах,тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэгт буруутай гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 14-р шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын 14-р шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П.М-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцон, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулан, хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ