Микро автобус осол гаргаж хүний амь эрсэдлээ

Өнөөдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр,  Нефтийн буудал орчимд “Нарангийн гол” чиглэлийн  “Стана” маркын машин эмэгтэй хүн дайрсан ноцтой осол гарлаа.

Ослын үеэр хохирогч эмэгтэй газар дээрээ нас барсан байна. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Замын цагдаагийн газраас зам хөндлөн гарахдаа гарц сонгох, анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ