С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс нь хасчээ

МАН-ын дүүргүүдийн Намын хорооны хурлууд өчигдөр нэлээн ширүүхэн болж өнгөрчээ. Бүр зарим газраа зодоонтой болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ нь намын шинэ удирдлагууд өөрсдийн бодлогыг хүчээр тулгасан болон зарим газар ирц хүрэхгүй хурлуудыг ч хийсэнтэй холбоотой аж.
Тэгвэл хэл ам хэрүүл тэмцэлээр дүүрэн болсон Сүхбаатар дүүргийн намын хорооны хурлаар хэдхэн жилийн өмнө намын дарга нар байсан С.Баяр, Сү.Батболд хоёрыг намын хорооны гишүүнээс нь хассан байна.
Ийнхүү намын хорооны гишүүнээс хасна гэдэг намаасаа хөөсөнтэй адил зүйл бөгөөд энэхүү шийдвэрийг намын жирийн гишүүд МАХН гээд салчихаад байгаа намыг дотор нь дахин бутлах ажил боллоо хэмээн үзэж байгаа юм.
Ийнхүү МАН-ынхан УИХ-д ч суудлаа олохгүй дотроо ч гүйдлээ олохгүй хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ