Энэ улирлын үнэ цэнэтэй тоглогч Б.Билгүүн боллоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн 2013-2014 оны улирлын финалын тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд аваргын төлөө шалгарч үлдээд байгаа“SBL Хасын хүлгүүд” багийн дасгалжуулагч О.Баярцогт, тоглогч Т.Санчир, Б.Билгүүн “УБ Альянс тэх Харцага” багийн дасгалжуулагч О.Баатарзоригт, тоглогч Г.Баттөр Б.Нэмэхбаяр, Маркус Хэммондс нар оролцсон юм.

“Үндэсний супер лиг”-ийн финалын тоглолт маргааш спортын төв ордонд 19:00 цагаас эхлэх юм. Цувралд түрүүлж дөрөв хожсон баг нь аварга болно.Харин хүрэл медалийн эзэн ганц тоглолтоор шийдэгдэх ажээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Үндэсний супер лиг”-ийн 2013-2014 оны улиралын “Үнэ цэнэтэй тоглогч”-ын шагнал гардуулсан юм. Энэ жилийн “МVP”-гээр “SBL Хасын хүлгүүд” багийн тоглогч Баттүвшингийн Билгүүн шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр энэ улиралд 20.7 оноо, 9.1 самбар, 2.3 блок, 2.5 бөмбөг таслалт дунджилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ