Дандарбаатарын гудамжны замыг өнөөдрөөс хаана

Нийслэлийн зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан зарим зам, уулзварыг түр хугацаагаар хаахаар болжээ. Тухайлбал, өнөөдөр 23.00 цагт Дандарбаатарын гудамжны замыг хаах гэж байна.
Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Цайз захын уулзвар хүртэлх 0.9 км авто замыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай хааж, зам засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ