Minecraft шинэ хувилбар гаргажээ

Minecraft тоглоомыг хөгжүүлэгч Mojang компани 1.7.6 гэсэн хувилбарыг шинэчилж 2.0.0 хувилбарыг гаргажээ. Тус тоглоомын хвилбарууд шинэчлэгдэн гарах тусам олон олон шинэ горим, өргөтгөлүүд нэмэгдсээр байгааг хүмүүс яриангүй мэднэ.

Жишээ нь хамгийн сүүлд шинэчлэгдсэн 2.0.0 хувилбараас танилцуулахадтахианууд өндгөө харамлан таныг алах шахна. Бас нохойноос бусад амьтад идэх тусам бүдүүн болж дэлбэрнэ. Мөн та энэ хувилбарыг татахыг хүсвэл тун ч амархан бүтэх ба хэмжээ нь багасчээ.

Дашрамд сонирхуулахад Minecraft ньөнгөрсөн сарын байдлаар персонал компьютер дээрх хувилбарыг 14 сая хувь, бүх платформ дээрх хувилбарууд нийтдээ 35 сая хувь борлогдсон өндөр амжилт үзүүлээд байна.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ