Чоно хүн рүү дайрчээ

Ховд аймгийн Алтай суманд галзуу чоно хүний уруулын хэсэгт хазаж урсан гэх мэдээллийг иргэдээс өгчээ. Тус мэдээллийн дагуу Ховд аймгийн халдварт өвчний эмнэлгийн баг ажиллаж, халдваргүйжүүлсэн байна.
Энэ талаар Ховд аймгийн ЭМГ-ын ЭҮМХХ-ны багийн ахлагч С.Бат-Өлзий “Голомтонд хариу арга хэмжээ авч ажилласан. Чононд хазуулсан хүний биеийн байдал хэвийн байгаа” гэв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ