Тендер зарлагдсан ч хар жагсаалт хүлээгдсээр байна

Тендер нэрээр төсвийн хөрөнгө завшдаг байдлыг үгүй хийх зорилготойгоор Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд хамааруулан Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Тус газар дээр бүх тендер төвлөрч, нийтэд ил тод зарласнаар энэ байдалд бага боловч ахиц гарна гэсэн хүлээлт үүсээд байгаа. Гэвч төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладгаас үүдэн энэ жилийн тендерт асуудал үүсч магадгүй байгаа юм байна.

Учир нь, өнгөрсөн жил төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, тендерийн хариуцсан ажлаа маш муу хэмжээнд гүйцэтгэсэн компаниудын жагсаалтыг гаргаж, түүнийг “хар жагсаалт” хэмээн нэрийдэж, хар жагсаалтад орсон компаниудыг дахин тендерт оролцуулахгүй байх шийдвэр гарсан.

Харин энэхүү хар жагсаалтыг Нийслэлийн захирагчийн ажлын алба, мөн Сангийн яамнаас гаргах учиртай. 2013 оны сүүл гэхэд гарсан байх ёстой хар жагсаалтын сураг чимээ өнөөдрийг хүртэл гараагүй байна. Гэтэл энэ оны тендерүүд эхнээсээ зарлагдчихсан, эхний улиралд л гэхэд 100 гаруй тендер байгаа бөгөөд үүнд өнөөх өнгөрсөн жилүүдийн ажил муу хийдэг, төсвийн мөнгө завшдаг компаниуд орохгүй гэх баталгаа байхгүй байгаа талаар Худалдан авах ажиллагааны газраас сануулж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ