Оскарын үеэр Пицца зөөсөн залуу 1000 доллар цуглуулжээ

Кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол болох Оскар хэдийгээр дууссан ч түүнийг тойрсон элдэв шуугианнамжаагүй байна. Оскарын түүхэнд урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй нэгэн зүйл болшагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Эллен Деженереспицца захиалж оддыг дайлсан явдал юм.
Хөтлөг Эллен “Big Mama’s and Papa’s pizzeria” компаний байнгын үйлчлүүлэгч бөгөөд үргэлж өөрийн студи дээр дуудлагаар захиалдаг байсан ба харин тэрээр энэ удаад Долби театрын ойролцоо буюу тодоруулбал Оскарын танхимд захиалга өгчээ. Харин энэхүү үнэ төлбөргүй сурталчилгааны үр дүнд тэдний борлуулалт өмнөх үеэсээ 500 хувь өсч, одоо харин захиалгадаа дарагдсан гэнэ.
Харин уг компани пицца зөөгч залуу хэдийгээр 43 сая үзэгчийн нүдэн дээр одуудад үйлчлэхдээ эвээ олохгүй сандарсан хэдий ч цайны мөнгө хэмээн 1000 орчим доллар авсан ажээ.
Л.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ