Машины дугаарын шинэчлэлт хэн нэгний бизнес үү


Сүүлийн үед машины улсын дугаарыг шинэчлэх тухай мэдээлэл цацагдсанаас хойш олон нийтийн тэр тусмаа цахим ертөнцөд ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ. Жиргээчид ч энэ асуудалд ихээхэн хатуу байр суурь илэрхийлсээр байна.
Жишээ нь оны шилдэг жиргээч “Танхай эмээ” өчигдөр “Зарлаагүй тендерийн оршил: Даваа гаригт Замын-Үүдээр машины дугаарын үйлдвэр бүрдүүлэлтээ хийгээд хилээр орж ирж байх юм” гэсэн бол иргэн Т.Сайнжаргал “Хэсэг бүлэг төрийн нэрээр халхавч хийсэн хулгайчдын луйвар. 400 мянга гаруй машинуудын дугаарыг шинэчилж солино халтуур хийнэ дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн нь жиргээчдийн анхаарлыг татсан гол сэдэв болж байлаа.
Танхай эмээгийнхээр бол машины дугаар шинэчлэх ажлын тендер нь ч зарлагдаж амжаагүй, гүйцэтгэгч нь тодроогүй байхад Замын-Үүдээр машины дугаарын үйлдвэр орж ирж байна гэдэг энэ ажлыг хийх эзэн холбогдогч нь хэдийнэ тодорхой болсон гэсэн үг юм.
Тэгвэл машины дугаар шинэчлэх ажил нь хэн нэгний бизнес болж байна гэж хардахаас өөр яах билээ. Үнэхээр тийм бол энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах нь зүйтэй. Хэн нэгний төрийн машиныг ашиглан бизнес хийдэг асуудалд эцсийн эцэст жирийн иргэд л хохирсоор байдаг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ