О.Алтангэрэл Х.Тэмүүжингийн зөвлөх боллоо

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл өөрийн хүсэлтээр ажлаа өгч, сайдын зөвлөх болжээ. Тэрээр өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалт хариуцсан ажилтан, Монголын өмгөөлөгчдийн холбооны сургалтын хорооны дарга,Эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн зэрэг алба хашиж байсан.
О.Алтангэрэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шавь бөгөөд цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байхдаа шүүгчидтэй маш олон удаа маргалдаж байсан билээ. Энэ үед Х.Тэмүүжин түүнд “Чамд өөр өмгөөлөх хэрэг алга уу” хэмээн шүүмжилж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Түүнчлэн тэрээр уг хэргээс болж 14 хоног Ганц худагт саатуулагдаж байсан юм. Юутай ч түүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөх болсныг “Улс төрд ороход нэг шат урагшилж байгаа хэрэг” гэж үзэх хүмүүс байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ