Асашёорюү жүжигчин Р.Анхнямд хайр зарлав

Монгол улсын зууны манлай бөх Д.Долгорсүрэн зааны хүү Д.Дагвадорж буюу Асашёорюү сумо бөхийн түүхэнд нэр нь үлдэх нь гарцаагүй сайн бөх.

Хэтэрхий дураараа омголон зангаасаа болж, цагаасаа эрт зодог тайлсан, хэрэв зодог тайлаагүй бол сумогийн рекорд тогтоож, хамгийн олон түрүү авсан бөх гэдгээрээ хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй байж чадах л байсан сумоч.

Хэтэрхий омголон зантай Асашёорюү хэлэх гэсэн үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг.
Монголын жүжигчин Р.Анхням Хятадын “Чонон сүлд” кинонд тоглож олон улсын наадамд явах болсон нь хүмүүсийг талцуулаад байгаа.

Зарим нь “Монголчуудыг доромжилсон кинонд тоглож эх орноосоо “урвалаа” гэж хүртэл хатуурхаж, зарим нь “Сайн жүжигчин, сайхан хүүхэн Монголын нэрийг гаргах нь” гэж баярлаж байгаа. Харин их аварга Асашёорюү “Анхням бол мундаг жүжигчин. Анхнямд амжилт. Чи Оскарт нэр дэвшинээ, харж байгаарай” гэж твиттерээр “хашгирч” урам өглөө.
WWW.TOVCHOO.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ