Ким Юна хоккейчин залуутай болзож гэрэл зурагчдын дуранд өртжээ

Олимпийн алт, мөнгөн медальт Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юнагийн тус улсын хамгийн алдартай шар хэвлэлийн нүүрэнд гарсан гэрэл зургуудаараа дахин шуугиулж эхэллээ.
Учир нь алдартай уран гулгагч нэгэн залуутай болзож, ихэд халуун дотно явах үеэрээ паппарацичдын дуранд өртжээ. Ким Юнатай болзож хайрын романс үүсгэсэн азтай залууг Ким Вон Жүн гэдэг бөгөөд улсынхаа хоккейн шигшээ багийн тоглогч юм.
Одоо тэдний болзооны тухай Солонгосын бүх л хэвлэлүүдээр ярьж бичиж байгаа бөгөөд Ким Юнагийн зодог тайлах болсонтой болзоот залууг нь холбон тайлбарлаж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ