Ерөнхийлөгч хагалгаанд орно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын дундуур арлын Япон Улсыг зорьж, нуруундаа хагалгаа хийлгэхээр болжээ. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар түүний нуруунд хэт их ачаалал өгөгдсөнөөс болж суулт өгсөн гэнэ.

Олон жилийн туршид суугаа ажилтай байсан Ерөнхийлөгчийн хувьд цаг зав олдвол аль болох гүйж, ширээний теннис тоглон хөдөлгөөнд оршихыг эрмэлздэг ч ийм хагалгаа зайлшгүй хийх шаардлагатай болсон гэж түүнийг эмчилдэг эмч нар шийдвэрлэжээ.

Бас хэдэн жилийн өмнө Хархорины наахна орон нутгийн замд автомашины осолд орж хүнд бэртэл авч байсан нь түүний нуруунд бэртэл үүсгэсэн байх талтай гэнэ. Ерөнхийлөгч маань Япон Улсад сар гаруйн хугацаанд хэвтэж эмчлүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ