Д.Пүрэвсүрэн: Би хэзээ ч гэрийн үйлчлэгч авахгүй

Топ модель Д.Пүрэвсүрэн гурав дахь хүүхдээ тээж байгаа.
Түүнийг хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа филиппин асрагчаар охидоо асруулж байна хэмээн шуугиж байсан.
Гэвч тэрбээр хүүхдээ өөрөө харж, гэрээ хүртэл өөрөө цэвэрлэдэг хэмээснээр энэ мэдээлэл ташаа байсан нь илэрсэн.
Тэгвэл энэ удаа ч мөн түүнийг шинэхэн хаусандаа нүүж ормогцоо асрагч, гэрийн үйлчлэгчээс бүрдсэн долоон бүсгүйгээр асруулах болсон гэсэн бор шувуу нисэх болжээ.
Түүний нөхөр, ойр дотныхон нь түүнийг гэрийн үйлчлэгчтэй болохыг зөвлөдөг ч топ модель бүсгүй “Би хэзээ ч гэрийн үйлчлэгч авахгүй. Төрүүлсэн хүүхдээ хүний хүнээр харуулна гэж миний санаанд огт буухгүй байна” гэдэг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ