Г.Эрдэнэтунгалагийн цагаа олоогүй дэгжирхэл фэнүүдийг нь “цус харвуулах” шахав

Сүүлийн үед гадаад төрхөндөө маш их анхаарах болсон дуучин Г.Эрдэнэтунгалаг өчигдөр орой үзэгч, сонсогчдоо “цус харвуулах” шахлаа. Тодруулбал, тэрбээр яруу найрагч Н.Баянмөнхийн “Нүнжигтэй Монгол” тоглолтын тайзан дээр япон үндэсний хувцас болох кимонотой гарч ирж, ая дуугаа өргөлөө.

Түүгээр ч зогсохгүй, япон бүсгүйчүүдийг дуурайн, хөлөө ойр ойрхон гишгэлэн, тэрүүхэндээ бяцхан "үзүүлбэр" үзүүлж, үзэгчдийг инээлгээд ч амжив.

Гэвч сайхан харагдлаа гэж л лав тэд инээлгээгүй биз ээ.Тэрбээр энэхүү тоглолтын тайзны ард гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатартай хамт зургаа авахуулсныгаа цахим ертөнцөөр дамжуулан фэнүүддээ ч сонирхуулаад амжив.

Тэгээд өөрийгөө Жерри хэмээн өхөөрдөж, харин Г.Ариунбаатарыг “Том” гэж нэрлэжээ. Гэвч “Нүнжигтэй Монгол”-ын япон Жерри цахим ертөнцийнх нь найзуудад ч бас таалагдсангүй.
Гэвч аливаа зүйл зохих газраа тохирсон цагтаа л сайхан харагддаг шүү дээ. Тиймээс ч эрхэм дуучны ийнхүү газар болоод цагаа олоогүй дэгжирхэл олны гайхшралыг төрүүлж, багагүй шүүмжлэлд өртжээ.

Эрхэм дуучинд зориулж нөхөрсөг нэгэн зөвлөгөө өгье.Олны үндэстний юм уу, эсвэл өөрийнхөө бие даасан тоглолтон дээр ямар үндэсний хувцсаар гангарах нь тухайн хүний эрх л дээ."Нүнжигтэй Монгол" нэртэй монгол агаар, монгол үзэл ханхалсан тоглолтон дээр л лав биш шүү, Эрдэнэтунгалаг аа.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ