Дуучин Т.Дэлгэрмөрөн гавьяатын тэмдэг зүүхийг хүсч байгаагаа нуусангүй

“Номин талст” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн ч бие даасан уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах болсон дуучин Т.Дэлгэрмөрөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоороо бүсгүйчүүддээ бэлэг барих гэж байгаа.

Тэгвэл тэрбээр удахгүй гавьяатын тэмдэг энгэртээ зүүнэ хэмээн найдаж байгаа бололтой.
Тодруулбал, дуучин залуу саяхан болсон нэгэн тоглолтын тайзнаа “Уянга таван хуруу” дуугаар ая барьснаар үзэгчдийн нижгэнэсэн алга ташилтаар мялаалгаж, улмаар дахиулах хүсэлт хүлээн авсан.

Дээгий ийнхүү тайзнаа эргэн гарч ирэхдээ “Мэдээж шүү дээ. Би аргагүй гавьяатын нүдээр харж, энэ дууг дуулахаар сонгосон юм” гэж хэлэн энэхүү цолыг горилж байгаа гэсэн санаагаа илэрхийллээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ