Умард Солонгосын пуужин Хятадын зорчигч тээврийн онгоцыг онох шахжээ

Өмнөх долоо хоногт дунд ангиллын Скад пуужин дөрвийг тэнгис рүү харвасан нь Өмнөд Солонгосын талаас өдөөн хатгалга хэмээн хүлээж авсан. Тэгвэл өнгөрөгч мягмар гаригт Умард Солонгосын тал дахин хоёр пуужин харвасан билээ.

Харин өнөөдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн ажилтан Ким Мин Сеок олны анхаарлыг татсан мэдэгдэл хийжээ. 16.17 цагийн үед ямар ч сануулгагүй харвасан Умард Солонгосын скад пуужин долоон минутын дараа Хятадаас Японы Нарита руу чиглэн нисэж явсан иргэний зорчигч тээврийн онгоцтой маш ойрхон зөрж өнгөрсөн байна. Үүнийг сансраас авсан зургаар баталгаажуулжээ.

Тэрхүү онгоц нь 220 орчим зорчигч тээвэрлэж явсан бөгөөд ингэснээр маш аюултай нөхцөл байдал үүссэн хэмээн Ким цохон тэмдэглэжээ.

Умард Солонгосын тал олон улсын агаарын тээврийн орон зайд ийнхүү халдаж байгаа нь олон зорчигчдын амь насанд аюул учруулж байна хэмээн Өмнөд Солонгосын тал мэдэгджээ. Үүнийг хятадын талаас мөн баталсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ