Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрийг хороо бүрт хэрэгжүүлнэ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо.
Тодруулбал зээлийн хугацаа 18 сар, зээлийн хүү жилийн 5-8 хувь байна гэж үзэж байгаа юм. Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдах юм. Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын төсөлд зээлийн хэмжээг одоогоор таван сая төгрөг гэж тогтоожээ. Аль болох олон өрхөд хүрч үйлчлэхийн тулд зээлийн хэмжээг ийнхүү бага тогтоосон байна. Зөвхөн зээл олгоод зогсохгүйбүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулах юм.Нийслэл болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах боломжтой бүтээгдэхүүний жагсаалт гаргаж бичил бизнесийн зээл авч үйлдвэрлэл эрхлэж байгаа өрхөөс худалдан авахюм. Хөтөлбөрт нийслэлийн 152 хорооны бичил бизнес эрхлэн ажлын байр бий болгон амьжиргаагаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй ажилгүй иргэн, өрх, бүлэг хамрагдах бөгөөд тухайн хороонд хөршийн холбоо байгуулан тус холбоо нь шаардлага хангасан төслүүдийгшалгаруулан, санхүүжилт олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
НИТХ-ын дарга Д.Баттулга, “Бид ажилгүйдлийг буурлуулах, нийслэлийн иргэдэд бодитой хөрөнгө оруулалт болж чадах энэхүү хөтөлбөрийг НИТХ-ын 3 дугаар сард болох хуралдаанаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Харин хэрэгжүүлж эхлэх үед гарах эрсдлээс сэргийлэхийн тулд өнөөдөр та бүхэнтэй уулзан санал солилцож байгаа юм. Та бүхний хэлсэн саналыг хөтөлбөрийн төсөлд тусганболовсруулна” гэлээ. НИТХ-аасхөтөлбөрийг баталсан тохиодолд “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг ямар байдлаар хэрэгжүүлэх,хэрхэн зээлд хамрагдах, хэзээ эхлэх зэрэг нь тодорхой болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ