Өнөөдөр болох үйл явдлууд

-10:00 цагаас МҮХАҮТанхимын 507 тоотод “Валюын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал” хэлэлцүүлэг болно.
-10:00 цагт Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооноос зохион байгуулж буй “Монгол Улс дахь эрх зүйн боловсрол, хуульчдын мэргэжлийн ур чадвар-Өнөөгийн байдал” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
-10:30 цагаас Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны сайтын нээлт Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд болно. Энэ үеэр НАМЭХ үйл ажиллагаа болон Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ. Үргэлжлээд 11:00 цагаас НАМЭХ ба Хөгжлийн стратеги" эмэгтэйчүүдийн чуулга уулзалт долоон давхрын зааланд болно.
-11:00 цагаас МҮХАҮТ-ын уулзалтын танхимд Хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах ба хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын мэдээлэл судалгаа гаргах мэдээллээр хангах чиглэлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Хөрөнгө Оруулалтын Газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
-Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд нийгэмд үйлчлэх “Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн байга хурал хийнэ. Тус хурлаар “Харш Баярт” ТББ-аас зохион байгуулж буй гуравдугаар сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолт болон 21 аймаг, 315 сум, мөн Солонгос, Япон, АНУ, Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж хийх аялан тоглолтын талаар танилцуулна.
-Байгаль орчны сэтгүүлчдийн хүрээнд “Агаарын бохирдлыг хэрхэн сурвалжлах вэ?” сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн “Ногоон дэлхий” клубээс өнөөдөрзохион байгуулна. Утааг бууруулах бодит боломж хаана байна? Сайжруулсан зуух утааг яг бууруулж байгаа уу? Агаарын бохирдлын найрлагын аймшигт шинж яг юундаа вэ? Эрүүл мэндэд нөлөөлж буй бидний мэдэхгүй ноцтой аюул хаанаас ирж байна? Гэх зэргээр байгаль орчны сэтгүүлчид утаа, агаарын бохирдлын талаар зайлшгүй мэдэх бусад сэдвээр профессор С.Лодойсамба, ЭМШУИС-ын багш Л.Дэлгэрзул мэдээлэл өгч, харилцан ярилцана. Түүнчлэн, Австралийн сэтгүүлч Эми Вилсон Чапмэн сэтгүүлчдэд мэргэжлийн ур чадварын зөвлөгөө өгч, туршлага солилцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ