Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын байранд амиа алдсан иргэний хэргийг шалгаж эхэлжээ

2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Zaluu.com” сайтад “Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд нэгэн иргэн амиа алджээ” гэсэн мэдээлэл гарсны дагуу судалж үзэхэд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ЗДТГ-ын жижүүрээс “Шатан дээрээс хүн ойччихлоо” гэсэн мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн газар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэн авч, шалгасан ба ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Ардах 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн 201415000054 дугаартай хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдал болон тухайн асуудлын шийдвэрлэлтийн талаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас тухайн үед нь мэдээлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ