Шинэхэн мэндэлсэн "Эмоци" хамтлагийн зургууд

“Х Түц” хамтлагийн жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар өрх тусгаарлаж Монголын тайзны урлагийн отгон продакшн “Эмоци”-г байгуулаад байгаа билээ.

Тэд тун удахгүй анхны шоу жүжгээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 20 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн захирал нь жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, дэд захирал нь С.Тэмүүжин буюу Тэмка ажээ.

Шинэ хамтлагийн анхны тоглолтонд СТА Б.Баатархүү, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир, дуучин Мино буюу Т.Номин, Ж.Мөнгөнсүх нарын уран бүтээлчид хамтран тоглож байгаа аж.

Н.Энхээ

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ