Украины амьд барби зөвхөн агаар, гэрлээр хооллох болжээ

Сүүлийн үед амьдаараа хуванцар хүүхэлдэйтэй адилхан болох хүсэлтэй охид бүсгүйчүүдийн цуваа уртаас урт хөвөрсөөр байгаа. Тэдний дундаас хамгийн алдартай, бараг энэ солиотой урсгал чиглэлийг үндэслэгч гэж нэрлэж болох Украины "хуванцар бүсгүй" Валерия Лукьянова өөрийн гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг саяхан дэлгэсэн байна. Өдгөө 26 настай тэрбээр хүүхэлдэй шиг харагдахын тулд гоо сайхны бүтээгдэхүүнийг тонн тонноор нь нүүрэндээ шавж, хөхөндөө силикон шахуулж, хоолны хатуу дэглэм тогтмол барьдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл саяхан тэр юу ч идэхгүй, уухгүй хэмээн мэдэгдэж хүмүүсийг цочролд оруулжээ. Энэ нь түүний эцсийн зогсоол бөгөөд "прана идэлтийн дэглэм"-д орох гэнэ. Тодруулбал, нар, салхиар буюу агаар, гэрлээр хооллох юм байх. Энэ "прана идэлт" гэдэг нь хуурамч онол бөгөөд "Хүн амьд явахын тулд юу ч идэх, уух шаардлагагүй" хэмээн сургадаг шашны нэг урсгал юм байна. Хэдийгээр шинжлэх ухаан үүнийг хуурамч хэмээн батлах боломжгүй байгаа ч энэ номлолыг баримтлагч хэд хэдэн хүн өлбөрч үхсэн баримт байдаг.

Ер нь прана идэлтийг дагасан хүн 8-10 хоног л амьд явдаг аж. Харин Лукьяновагийн хувьд прана идэштэн болоод багагүй хугацааг үдэж байгаа гэх бөгөөд сүүлийн долоо хоногуудад өлсөхийг мэдрэхээ больсон гэнэ. Тэрээр "Энэ сүүлчийн шат байх гэж би найдаж байна. Үүнээс хойш би зөвхөн агаар, гэрлээр л хооллох болно. Сансрын бичил хоолоор хооллох болсноос хойш түүний бэлхүүсний тойргийн хэмжээ 50 см хүрсэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ