Каддафийн хүүг Ливид шилжүүлж өглөө

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Саади Каддафи 2011 онд эх орноосоо зугтан гарч Нигер улсад орогнож байсан билээ. Тэгвэл удаан хугацааны яриа хэлцлийн үр дүнд Нигерийн эрх баригчид саяхан түүнийг Ливийн талд хүлээлгэн өглөө.

Түүнд цаазаар авах ял оноох болно гэсэн Ливийн байр суурийг эсэргүүцэж Нигер улс өнөөг хүртэл түүнийг өгөлгүй нутаг дэвсгэртээ орогнуулж байсан билээ. Тэгвэл 2012 оноос эхлэн Саади Каддафийг Ливид болсон иргэний дайны үед жагсагчдын амь насыг хороосон зэрэг хэрэгт буруутгаж Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн ба Өрнөдийн орнудын зүгээс шахалт үзүүлж байсан тул Нигер улс буулт хийж ийнхүү экс удирдагчийн хүүг Ливид шилжүүлж өгснөөр Саади Каддафи Триполи дахь шоронд хүргэгдэн иржээ.

Саади нь М.Каддафигийн гурав дахь хүү юм. Аав нь засгийн эрхийг барьж байх үед тэрээр хариуцлагатай алба хашиж байсан ба иргэний дайнаас хойш Каддафигийнхны амьд үлдсэн сүүлчийн эрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ