У.Барсболдыг МАХН-ын гишүүн хэвээр байгаа гэсэн тогтоол гаргалаа

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намын гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболд албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Харин МАХН-ын СХД-ийн Мянгатын Хяналт Ёс Зүйн дэд Хороо хуралдаж, одоо мөрдөж байгаа МАХН-ын дүрэмд намын гишүүнийг намаас хасах байтугай шийтгэх тухай ямар ч заалт байхгүй байгааг үндэслэн У.Барсболдыг МАХН-ын гишүүн хэвээрээ байгаа гэсэн тогтоол гаргажээ. Мөн түүнийг МАХН-ын нарийн бичгийн даргын сонгуульт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж үзсэн байна. Уг тогтоолыг МАХН-ын Хяналт, Ёс Зүйн Хороонд хүргүүлэхээр болжээ.
Б.Чимэг
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ