Ардын жүжигчин Н.Дагийранз таалал төгсчээ

Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз өнөө өглөө таалал төгсчээ.
АЖ, Н.Дагийранз нь “Агуйн нууц”, “Талын цуурай”, “Тус биш, ус”, “Хонины найр”, “Бүлээн нурам”, “Уул усны үр сад”, “Сахиул уу, сахиус уу” зэрэг киноны гол дүр, “Эх бүрдийн домог”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон олон кинонд дүр бүтээсэн юм.
Түүний “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Зайрангийн дүрд дуу оруулсан зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээл нь кино урлагийн салбарт давтагдашгүй өвөрмөц түүхийгбүтээхийн сацуу ерөөл магтаал, морин хуурын эрдмээ залуу үеийнхэнд өвлүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.
Ум сайн амгалан болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ