Ширхэг сум 25 мянган төгрөг


-Арай хэтэрнэ ээ-
Ангийн зориулалттай буу, сум хилээр нэвтрүүлэх оролдлого сүүлийн үед газар авсан билээ. Хил, гааль дээр байнга гардаг зөрчлийн нэг гэхэд хилсдэхгүй. Монголд бүртгэлтэй том ангийн буу 50 мянга, буга 30 мянга орчим гэсэн жишиг бий. Энэ хоёрын харьцаа аюулын харанга дэлдэнэ үү гэхээс, аварлын буян даллахгүй нь лавтай. Тэгтэл ангийн буу, сумны үнэ гаарсан тухай мэдээлэл холбогдох газруудад очих болжээ. Тухайлбал, хорин ширхэг нь гучин мянган төгрөгийн үнэтэй байсан сумыг давуу эрхээ эдлэн “Асэ трейвэл”, “Хорсменклаб” компаниуд ширхгийг нь 25 мянган төгрөгөөр борлуулж байгаа ажээ. Арай хэтэрнэ ээ. Сайшаалтай нь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тэднийг хяналтдаа авчээ.
М.Онон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ