Plants vs. Zombies олон тоглогчийн горимд шилжлээ

Ургамлууд зомбинуудын эсрэг тулалддаг тоглоомыг та андахгүй сайн мэдэх бизээ. 2009 онд АНУ-ын видео тоглоом хөгжүүлэгч Popcap games компаниас худалдаанд гаргасан Plants vs. Zombies тоглоом олон нийтийг ихэд хамарсан билээ.
Тэгвэл өнгөрөгч сарын 25-нд Plants vs. Zombies: Garden Warfare нэртэй тоглоомын шинэ хувилбар тоглоомчдын гарт очоод байна.
Уг хувилбар нь Microsoft Windows болон Xbox 360, Xbox one платформууд дээр худалдаанд гарсан бөгөөд гурав дахь биеийн буудагч жанраар олон тоглогчийн горимоор тоглогдох аж. Нэг ёсондоо экшн видео тоглоом болон хувирсан бөгөөд 24 хүртэл тоглогч нэгэн зэрэг тоглох боломжтой аж.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ