Өнөөдөр харү башё эхэлнэ

Японы мэргэжлийн сүмогийн Харү башё буюу гуравдугаар сарын барилдаан өнөөдөр Осака хотноо эхэлнэ. Энэ удаагийн башёд Монголын 27 сүмоч барилдахаас 9 нь дээд зиндаанд зодоглох юм.
Мөн энэ башёгийн онцлог нь озэки Какирюү Ананд 14-өөс дээш давбал ёкозүна цол авах болзолтой ба өмнөх башёд бэртлийн улмаас өнжсөн ёкозүна Харумафүжи болон 28 дахь түрүүгээ аваад байгаа ёкозүна Хакухо нар барилдах юм.
Тамаваши маэгаширагийн баруун жигүүрийг манлайлан барилдах бол дээд зиндааны хамгийн ахмад сүмоч Кёкютенхо Н.Цэвэгням барууны найм, Азүмарю С.Тодбилэг14, Таканоива А.Баасандорж 15, Кагамио Б.Нанжид 16-гаас тус тус босч барилдах бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчи зиндаанд барилдах Монголын 20, гадаадын 40 дэх сүмоч болж маэгаширагийн 10-аас босч барилдана. Харин нэгдүгээр сарын тэмцээнд тааруухан барилдсан Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жүрё зиндаа руу унажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ